/ ЭРДЭНЭБҮРЭН, ХОВД СУМАНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЭРДЭНЭБҮРЭН, ХОВД СУМАНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЭРДЭНЭБҮРЭН, ХОВД СУМАНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа "АН АМЬТНАА ХАЙРЛАЯ" аяны хүрээнд Эрдэнэбүрэн, Ховд сумын иргэдэд Байгаль хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг сурталчлах "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" -ийг 2019 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр сумын ард иргэдтэй уулзан байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Эссэ" бичлэгийн уралдаан, дунд ангийн сурагчдын дунд "Гар зураг"-ын уралдааныг тус тус зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж, урамшуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна