/ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахаар ЦЕГ-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/14 дугаартай тушаалаар байгуулагдсан бүсчилсэн сургалтын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, цагдаагийн газрын алба хаагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг энэ оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Бүсчилсэн сургалтаар Монгол Улсын үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгахад анхаарах асуудал, Сонгуулийн үеийн хамгаалалт зохицуулалтыг төлөвлөх, хүч хэрэгслийг тооцох, хамгаалалт зохион байгуулах чиглэлээр алба хаагчдад мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж цахим хэлбэрээр тестийн шалгалт авч алба хаагчдын мэдлэгийг баталгах үйл ажиллагааг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна