/ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ШИНЭ ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДААР ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ШИНЭ ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДААР ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан шинээр томилогдсон алба хаагчдад цол олгох, Цагдаагийн тангараг өргүүлэх, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, урамшуулсныг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, аймгийн ерөнхий прокурор Д.Энхбаяр, Тагнуулын газрын дарга М.Ганбаяр нар оролцлоо.
Тус цагдаагийн газрын даргын Б/54 дүгээр тушаалаар 1 алба хаагчийг албан тушаалд томилж цагдаагийн цол олгож, 6 алба хаагчаар “Цагдаагийн тангараг” өргүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан тус цагдаагийн газрын 2 алба хаагчийг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр, 6 алба хаагчийг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнав.
Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна