/ “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газрууд хамтран сургуулийн насны хүүхдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьлдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 3-5-р ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2019” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди нээж, тэмцээнд оролцож буй сурагчдад амжилт хүслээ.
Тус тэмцээн гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр зохиогдож аваргуудаа шалгаруулав.

“Ногоон гэрэл-Цагаан шугам 2019” тэмцээнд 12 жилийн VI сургуулийн баг түрүүлж цом, алтан медаль, 300.000 төгрөг хүртсэн бол, 2-р байранд 12 жилийн I сургуулийн баг шалгарч мөнгөн медаль, 250.000 төгрөг, 3-р байранд 12 жилийн III сургуулийн баг шалгарч хүрэл медаль, 200.000 төгрөгийн эзэд боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна