/ АЛБА ХААГЧИД АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОЖ, ЦОЛ ШАГНАГДАВ

АЛБА ХААГЧИД АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОЖ, ЦОЛ ШАГНАГДАВ

"АЛБА ХААГЧИД АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОЖ, ЦОЛ ШАГНАГДАВ"
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/1004 дугаар тушаалаар цагдаагийн хошууч С.Жанбаатарыг Ховд аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн ажлаас чөлөөлж, мөн газарт Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасгийн даргаар томилж, хугацааны “цагдаагийн дэд хурандаа” цолоор, цагдаагийн ахлагч О.Бекболыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаагийн ажлаас чөлөөлж, мөн газарт жижүүрийн мөрдөгчөөр томилж, “цагдаагийн дэслэгч” цолоор тус тус шагнагдсаныг ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан гардуулан өгөв. Дээрх тушаалаар цагдаагийн дэд хурандаа Ж.Батбуянг Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасгийн даргын ажлаас чөлөөлж, мөн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар, цагдаагийн ахмад А.Нямдэлгэрийг шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчийн ажлаас чөлөөлж, мөн газарт хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар тус тус томиллоо.
Алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна