/ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын яамнаас 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяныг тус аймаг “Нийгмийн соёлыг нийтээрээ бүтээе” уриатайгаар зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд аймгийн Соёл, урлагийн газартай хамтран цагдаагийн газрын алба хаагчдад “Миний орчинд соёлын орон зай” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.11.09/ зохион байгуулж, нээлтэд Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар оролцлоо.
Алба хаагчдад Монголчуудын уламжлалт соёлын өвийг ажил алба, амьдралдаа хэрэгжүүлэх боломж, байгууллагын соёлыг хэрхэн бүрдүүлэх, хамтарч ажиллах талаар СУГ-ын дарга М.Пүрэвхүү, Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институтын захирал Б.Гантогоо, Хөгжимт драмын театрын дарга Т.Жавхланням нар сургалт, хэлэлцүүлэг хийж, санал солилцсон.
Энэ үеэр аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид алба хаагчдад урлагийн үзүүлбэр үзүүлж сонирхуулан, танхимаар болон цахимаар 135 алба хаагч хамрагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна