/ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж сэдэвт сургалт 2023 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдлаа.
Сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын хууль сахиулах байгууллагын алба хаагчид, байгаль орчны мэргэжилтэн нар оролцлоо.
Уг сургалтаар зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна