/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан. Тус өдрийг угтан “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД” 2 сарын аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн цагдаагийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч гарын авлага тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авлаа.
Уг арга хэмжээнд төрийн 18 байгууллага, 200 орчим хүн оролцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна