/ "ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн А/296 дугаартай тушаалаар баталсан “Шилдэг мөрдөгч” шалгаруулах тэмцээний анхан шатны шалгаруулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Уг тэмцээнд нийт 24 алба хаагч мэдлэг, ур чадвар, хууль эрх зүй, гадаад хэл, галт зэвсэгтэй харьцах, буудлага үйлдэх, бие бялдарын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх зэрэг 7 төрлөөр оролцож, нийлбэр дүнгээр “Тэргүүн” байранд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Антанов, “Дэд” байранд Дөргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Авдулазиз, “Гутгаар” байранд Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нарыг дурсгалын зүйл, албан хэрэгцээнд ашиглагдах техник хэрэгслээр шагнаж урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна