/ АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагын түүхийг бичилцэж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг бэхжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад ажилтнууддаа “Монголын ахмадын өдөр”-ийн 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхболд байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонсож, урлагийн тоглолтыг сонирхуулан, 2 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж, нэр бүхий ахмад ажилтнуудыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”, “90 жилийн ойн медаль”, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль зэргээр шагнаж урамшуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна