/ Мэдээ мэдээлэл / АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2021.01.12/ хуралдаж, өнгөрсөн 2020 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Тус зөвлөл 2020 онд 2 дэд зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий 23 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд иргэн, хуулийн этгээд олон нийтийн оролцоог хангах замаар хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчимд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Зөвлөлийн дэргэдэх “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, түүний дэргэд байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үүрэг бүхий “Шуурхай баг” ажиллаж байна.
2020 онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр болзолт уралдаан, нэгдсэн, хэсэгчилсэн, сурталчилгааны, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд төрийн байгууллага 276, төрийн бус байгууллага 114, аж ахуйн нэгж 282, их дээд, ЕБ-ын сургууль, цэцэрлэг 41 зэрэг байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлүүдээр давхардсан тоогоор 378 арга хэмжээнд 30000 орчим иргэн хамрагдаж, 40000 ширхэг гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажилласан байна.
Мөн энэ онд 394 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнд: Авлигын гэмт хэрэг 85,7 хувь, хүүхэд оролцсон хэрэг 66,6 хувь, хулгайлах гэмт хэрэг 45,7 хувь, мал хулгайлах 48,1 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 32,8 хувиар тус тус буурсан нь сайшаалтай байна.
Гэмт хэргийн илрүүлэлт 63.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 14.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хурлын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд санал бодлоо илэрхийлж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 8 бүлэгт 32 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний төслөө баталлаа.
АЙМГИЙН ИТХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС 2021 ОНЫГ “АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ БАЙНА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна