/ 2019 ОНД ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАВ.

2019 ОНД ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАВ.

2019 ОНД ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАВ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд тайлан тавих журам”-д заасны дагуу Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнах арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Их танхимд зохион байгууллаа.

Арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын дарга, төлөөллүүд, иргэд оролцсон бөгөөд цагдаагийн газарт ашиглагдаж байгаа техник хэрэгслийг үзүүлэн, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын харилцаа, ёс зүйн талаар санал асуулга авав.

Мөн энэ үеэр оролцогчдод цагдаагийн газрын алба хаагчид, гэр бүлийн гишүүд, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүн, идэвх санаачилга гарган хамтран ажилласан Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургууль, Авто жолооны курсуудын холбоо, Ховд телевизийн хамт олонд “Талархал” хадгалуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна