/ “УРЛАГИЙН ҮЗЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“УРЛАГИЙН ҮЗЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“УРЛАГИЙН ҮЗЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба сурталчлах, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Урлагийн үзлэг”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд цагдаагийн газрын 8 тасаг, салааны алба хаагчид болон гэр бүлийн гишүүд дуу, бүжиг, хөгжим, ардын язгуур урлаг, уран уншлага, “Авьяаслаг гэр бүл” гэсэн 6 төрөлд авьяас билгээ дайчлан оролцсоноос тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, дэд байранд Шуурхай удирдлагын тасаг, гутгаар байранд Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчид, “Авьяаслаг гэр бүл” төрөлд Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Оюунсүрэнгийн гэр бүл тус тус шалгарсан юм.
Амжилттай оролцсон тасаг, хамт олон, гэр бүлийн гишүүдэд дараагийн шатны шалгаруулалтад амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна