/ “САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ховд аймаг дахь цагдаагийн газрын 2019 оны жилийн эцсийн сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Их танхимд зохион байгууллаа. Алба хаагчдаас 2019 онд гаргасан сахилгын зөрчлийн талаар Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж мэдээлэл хийж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Нямдэлгэр сонсгол хийв.
Зөвлөгөөний үеэр алба хаагчдын дунд талархлын бөмбөг аялуулсан бөгөөд цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав, Мянгад сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жанбаатар нар хамт олныхоо хамгийн их талархал, хүндэтгэлийг хүлээсэн алба хаагчдаар шалгарлаа.
Мөн сахилга, ёс зүйн зөрчил гаргахгүй хэрхэн ажиллах талаар алба хаагчид санал солилцож, сүүлийн 5 жилийн хугацаанд сахилгын арга хэмжээ авагдаагүй алба хаагчдад “Талархал” гардуулав.
Зөвлөгөөний төгсгөлд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн “Сахилга, ёс зүйн орон тооны бус зөвлөл” болон алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна