/ “БАХАРХАН, ХҮНДЭТГЭЕ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“БАХАРХАН, ХҮНДЭТГЭЕ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“БАХАРХАН, ХҮНДЭТГЭЕ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага 2” аяны хүрээнд цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх тасгаас “Бахархан, хүндэтгэе” арга хэмжээг байгууллагын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээг нээж цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа ажил, амьдралынхаа дадлага, туршлагын талаар алба хаагчдад мэдээлэл хийж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээний зорилго нь алба хаагчдад эерэг хандлага, зөв дадлыг хэвшүүлэх, тэдний амжилт бүтээлийг сайшаах, бахархах, үлгэрлэн дууриах, бие биедээ хүндэтгэлтэй хандах, аливаа сөрөг хандлагыг өөрчлөхөд нөлөө үзүүлэх юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна