/ АЛБА ХААГЧИД ЦОЛ БОЛОН ЦАГДААГИЙН ГАВЪЯА ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.

АЛБА ХААГЧИД ЦОЛ БОЛОН ЦАГДААГИЙН ГАВЪЯА ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.

АЛБА ХААГЧИД ЦОЛ БОЛОН ЦАГДААГИЙН ГАВЪЯА ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/401 дугаар тушаалаар тус газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Наранбадрах, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганбаатар, Манхан сум дахь хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Гэрэлчулуун нар “#АХЛАХ_ДЭСЛЭГЧ” цолоор, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/415 дугаар тушаалаар эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатар “#ЦАГДААГИЙН_ГАВЪЯА” тэмдгээр тус тус шагнагдав.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа нийт алба хаагчдынхаа цаашдынх нь ажилд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна