/ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УГААРТСАН 5 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УГААРТСАН 5 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УГААРТСАН 5 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА.

Тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар 2019 оны 05 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр Толхын ойлын 2 дугаар байрны орцноос утаа гарч байгааг мэдэж, дотогш ороход 03 тоотод оршин суух иргэн “М” –ийн гэрт 5 хүүхэд угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг аварлаа.
Угаартсан байдалтай байсан хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, холбогдох арга хэмжээ авсан байна.
Хүүхдүүдийн эцэг, эх нь ээлжийн ажилтай болон томилолттой байсан бөгөөд иргэн “М”, “Н” нар болоод хөрш айлын хүмүүс, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүүхдүүдийн амь насыг авран хамгаалсан цагдаа нарт талархлаа илэрхийлэв.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна