/ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг хүртээмжтэй болгох, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг аймгийн төвийн “Их буян” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэх, хууль сурталчилах, гарын авлага материалыг тарааж, цагдаагийн байгууллагад ашиглагдаж буй тусгай хэрэгслийг сонирхуулав.
Мөн иргэдийн дунд хууль эрх зүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, идэвхтэй оролцсон 5 иргэнийг урамшуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэсэн, шинээр захиалсан иргэдийн үнэмлэхийг тараан өгч, үйл ажиллагааг орон нутгийн “Олон ястны телевиз”-ээр мэдээллээ.
Бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэд, олон нийтдээ баярлалаа.
Амар амгалан амьдралыг бид тантай хамт бүтээнэ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна