/ Ховд аймаг дахь Цагдаагийн газар авлигын эсрэг тэмцэж байна.

Ховд аймаг дахь Цагдаагийн газар авлигын эсрэг тэмцэж байна.

Авлига бол нийгмийн ашиг сонирхлыг хөсөрдүүлж, хувийн ашиг сонирхолд эрх мэдлээ ашиглахыг хэлнэ. Авлига нь эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтануудтай холбоотойгоор гардаг үзэгдэл учраас мөн чанарыг нь тэдний ёс суртахуунтай холбож тайлбарладаг. Нийгмийн хор аюулын хувьд төрийн эрх мэдлийг ашиглаж улс төрчид үйлддэг учраас бусад гэмт үйлдэлтэй харьцуулахад нийгэмд илүү хор хөнөөлтэй байдаг. “Авлига” гэдэг үг орчин үеийн монгол хэлэнд 1990-д оноос хойш ихэд түгээмэл хэрэглэгдэх болсон. Урьд нь хээл хахууль, арын хаалга, танил тал харах гэх мэтийн “авлига”-тай ижил үгс хэрэглэгддэг байсан. Харин 2006 онд батлагдсан Авилгын эсрэг Монгол Улсын хуульд “Авилга” гэдгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрх зүйн зөрчлийг хэлнэ. Авилга олон шалтгааны улмаас нийгэмд үүсдэг. Тухайлбал:
• Төр, захиргааны байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага
• Төрийн аль шатны байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдлаас
• Ойлгомжгүй хууль, дүрэм, журмаас
• Цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтол
• Шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол, нөлөөлөх орон зай их гэх мэтээр нэрлэж болно. Иймд авлигын гэмт хэрэгтэй хамтдаа тэмцэхийг Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна