/ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ХАЯГЖУУЛАВ.

ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ХАЯГЖУУЛАВ.

    Ховд аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 95 жилийн ойг угтан Цагдаагийн газрын дарга, удирдлагаас санаачлан олон арга хэмжээ, шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлсэн. Аймгийн ИТХ-д санал хүргүүлсэнээр ИТХ-ын 61 дүгээр тогтоол батлагдан, хөшөө дурсгалыг хаягжуулах, хүүхэд багачуудад өв соёлыг хайрлан хамгаалах, түүх дурсгалыг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Ч.Дашзэвэгийн бүтээл болох “Азийн цагаан дагина” хөшөө /Ховд аймгийн Ховд хотод өөрийн эх загвараар 1980 онд босгосон/, Ард Аюуш хэмээн олонд алдаршсан Алдаржавын Аюушийн хөшөө, /Ховд аймгийн Ховд хотод 1966 онд босгосон/, Монгол Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Г.Амарсанаагийн хөшөө /1966 онд Ховд аймгийн төв Ховд хотод босгосон/-г хаягжуулах ажлыг МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Ч.Дашзэвэг сантай хамтран хаягжуулан, сэргээн засварлах, тодорхой эзэнтэй болгох арга хэмжээг зохион байгуулан олон нийтэд сурталчиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна