/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛАВ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛАВ.

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, иргэдийн амар тайван амьдрах баталгааг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан болон олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Цагдаагийн газрын ахмад ажилтан Б.Ганбаатарыг "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-оор, ахмад ажилтан Ч.Цэрэндорж, Б.Баттулга нарыг "Цэргийн гавъяаны одон"-оор, ахмад ажилтан Д.Шүрхүү, М.Баярсайхан, ЗЦТ-ийн дарга, цагдаагийн а/х М.Ганболд, ОНАБХТ-ийн дарга, цагдаагийн д/х Б.Ганзориг, АСТАХАБ, цагдаагийн х/ч С.Бямбасүрэн, Мянгад сум дахь ЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн а/х Б.Ганбаатар, МСА ажилтан, цагдаагийн х/ч Л.Зандмаа, ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн х/ч Р.Отгонжаргал нарыг "Цэргийн хүндэт медаль"-иар, Мянгад сум дахь ЦТ-ийн дарга, цагдаагийн х/ч Б.Батбуянг "Хууль зүйн яамын тэргүүний ажилтан"-аар, ОНХАХАБ-гч, цагдаагийн х/ч М.Оюунсүрэн, цагдаа, цагдаагийн а/а Я.Түмэндэмбэрэл, цагдаагийн а/а Б.Дагвадорж нарыг "Цагдаагийн алдар" тэмдгээр тус тус шагнасныг мөн ойн баярын хүндэтгэлийн хурал дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх н.Баттөр,  ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ц.Ням-Очир нар гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна