/ “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА.

“ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА.

     Цагдаагийн газрын даргаас баталсан төлөвлөгөөний дагуу тасаг, албадууд сар бүр ээлжээр “Соён гэгээрүүлэх ажил”-ыг зохион явуулж хэвшсэн. 2016 оны 6 дугаар сард Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион явуулж байгаа бөгөөд Цагдаагийн газрын 90 жилийн ойг угтан алба хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэн, албаны бэлтгэлийг сайжруулах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор алба хаагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион явууллаа.

    Тэмцээнд нийт 8 баг оролцсоноос тэргүүн байрыг ЭЦТ-ийн Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Амарсанаа ахлагчтай баг, дэд байрыг НХЖХТ-ийн эргүүлийн цагдаа, цагдаагийн а/а Я.Пүрэвсүрэн ахлагчтай баг, гутгаар байрыг ТЗБТ- ийн туслах ня-бо, цагдаагийн д/а Баянмөнх ахлагчтай баг тус тус эзэлж, Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна