/ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА.

БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА.

      Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд шинэчлэн батлагдсанаар цагдаагийн үйл ажиллагааг иргэний хяналтанд оруулж, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг болгох, тэдний дэмжлэгийг авах төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах эрх зүйн үндсийг тогтоосон.

     Тус зорилтын хүрээнд аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд “Иргэний зөвлөл”-тэй байхаар тусгасан бөгөөд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, сургалт, үйл ажиллагаанд орчин үеийн технолги нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн юм.

      Мөн олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг тус хуулиар зохицуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-г бий болгосон.

     Цагдаагийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, зохицуулалтын талаар холбогдох талууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, иргэний зөвлөлийн гишүүд, олон нийтийн цагдаагийн ажилтныг чадвахижуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор өнөөдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд Баруун бүсийн Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтан, хууль хяналтын байгууллага, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон сургалтыг ЦЕГ-ын даргаас баталсан удирдамжийн дагуу ЦЕГ-аас ирсэн сургалтын баг зохион явууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна