/ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2016” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2016” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.1.6 дахь заалтын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жил, Ховд аймагт Цагдаагийн газар үүсэн байгууллагдсаны түүхт 90 жилийн ойг угтан сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний мэдлэг, дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн дунд зохион явууллаа.

   Тэмцээнд нийт 7 цэцэрлэг оролцсон ба ЦЕГ-ын Замын цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 6 төрлөөр явуулахад тэргүүн байрыг 10 дугаар цэцэрлэгийн “Хууль” баг, дэд байрыг 1 дүгээр цэцэрлэгийн “Бяцхан цагдаа” баг, гутгаар байрыг 8 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг тус тус эзэлж, Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнагдлаа. Тэмцээнийг орон нутгийн 4 телевизээр сурталчилсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна