“ХҮЧ” СПОРТ ХОРООНЫ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 95, "Хүч" спорт хорооны 70 жилийн ойг угтан Цагдаагийн газар, хэлтсүүдийн дунд зохион явагдсан "Гар бөмбөг"-ийн тэмцээнд Ховд аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид 3 дугаар байр эзэлж, Өргөмжлөл, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдав. Тэмцээний үеэр Ховд аймгийн Цагдаагийн газрын ЭЦТ-ийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад, спортын мастер Нармандах "Шилдэг довтлогч"-оор шалгарлаа.