/ “ЗАХИРГААНЫ ХЯНАЛТ-БАТЛАН ДААГЧДЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЯВУУЛАВ.

“ЗАХИРГААНЫ ХЯНАЛТ-БАТЛАН ДААГЧДЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЯВУУЛАВ.

     Улсын хэмжээнд зохион явагдаж буй “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлж ажлын байраар хангах, амьжиргаа сайжруулах төсөл хөтөлбөрт хамруулах, захиргааны хяналтыг сайжруулах, батлан даагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Захиргааны хяналт-батлан даагчдын үүрэг хариуцлагыг сайжруулах нь” сургалтыг зохион байгууллаа.

     Сургалтанд аймгийн Прокурорын газрын туслах прокурор Г.Баяраа, НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батбаатар, баг хариуцсан хэсгийн байцаагчид оролцон, Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа хүмүүс болон тэдний батлан даагч 24 хүнийг хамруулсан.

    Сургалтаар батлагдсан удирдамжийн дагуу “Гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга” сэдвээр аймгийн Прокурорын газрын туслах прокурор Г.Баяраа,  “Хяналтанд байгаа ялтан, тэдний батлан даагч нарын эрх үүрэг, анхаарах асуудал” сэдвээр Цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн нар сургалт явуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултанд нь хариулт өгч ажиласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна