/ “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

       Ховд аймгийн хэмжээнд 2015 онд 498 гэмт хэрэг бүртгэгдсэнээс мал хулгайлах гэмт хэрэг 34 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хэргээр буюу 20.9 хувиар буурсан хэдий ч мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, ялангуяа малчдын оролцоог нэмэгдүүлэх, малын хулгайн гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл цуглуулах, малчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийг хулгайн мал, мах, түүхий эд худалдан авахаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, малчдын санал хүсэлтийг сонсох, цаашид энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зорилгоор "Дэлхийд цорын ганц нүүдэлчин Монгол" холбоотой хамтран малын хулгай ихээр үйлдэгддэг Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн малчдад сургалт, уулзалт ярилцлагыг зохион явуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа. Уулзалтанд Цагдаагийн газрын Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга оролцсон нь малчдаас гаргасан санал хүсэлтийг газар дээр нь шийдэж, сонирхсон асуултанд нь хариултыг тодорхой өгсөн учир ард иргэд сайшаалтай хүлээн авч, зэргэлдээ сумын иргэдэд энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хүсч байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна