/ “НОГООН БҮС” ТӨСЛИЙН ТАЛААР ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“НОГООН БҮС” ТӨСЛИЙН ТАЛААР ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд хийж байгаа ажлын нэг нь аймаг, сумын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж цогцоор нь шийдвэрлэх явдал юм. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч камержуулалт хийх газруудын тооцоо судалгааг гаргасан.
Мөн нэмэлтээр ямар, ямар газруудад камержуулалт хийх хэрэгцээ шаардлага байгаа талаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, олон нийтээс санал асуулга авч байгаа юм.
Энэ хүрээнд аймгийн 40 мянга гаруй хүүхдийн төлөөлөл болгож хүүхдийн оролцооны клубуудын сурагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэн тэдний санал бодлыг нь сонслоо.
Сурагчид: Сургууль, цэцэрлэгийн бүс, талын хашаа, 36 айлын орон сууц дагуу камержуулалт хийх зэрэг санал хэлж байв.
Мөн аймгийн хэмжээнд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг шийдэж, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Ногоон бүс” төслийн судалгаа хийхэд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Батдаваа, Хүүхдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Хулан нарыг камержуулалт хийх ажлын хэсэгт орууллаа.

Иргэдээс санал авах энэхүү хэлэлцүүлгийг цаашид үргэлжлүүлэн явуулна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна