/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс цагдаагийн газартай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй хүний төлөөлөл хамрагдсан ба Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Д.Одончимэг, аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол, замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхзоригт нар оролцлоо.
Уулзалтаар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, холбогдох хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Ногоон бүс” камержуулалтын талаар мэдээлэл хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрхэн шийдвэрлэх, сонирхсон асуултад хариулж санал хүсэлтийг хүлээн авлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна