/ ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газраас 2023 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд тавих арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Бадамсүрэн, цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол, Иргэний зөвлөлийн дарга Ч.Цэрэнчимэд нар мэдээлэл хийж, гэм хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцсон аж ахуй нэгж байгууллага, иргэдийг шагнаж урамшуулав.
Мөн аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Ногоон бүс” камержуулалтын талаар нээлттэй сонсгол хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авлаа.
Энэхүү арга хэмжээг энэ оны эхний улиралд багтаан хөдөөгийн сумдуудад үргэлжлүүлэн зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна