/ АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газрын 2022 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын даргын 2022 оны Б/112 тушаалаар ахлагч бүрэлдэхүүнийг хууль эрх зүйн мэдлэг, албаны бэлэн байдлыг хангах, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, ур чадварыг сайжруулах чиглэлээр “Ахлагч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг 2022 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.Уг арга хэмжээний үеэр болсон “Шилдэг ахлагч” тэмцээний 1 дүгээр байранд  Дотоодын цэргийн 828 дугаар салбарын харуулчин, дэд ахлагч Ц.Энхбат, 2  дугаар байранд ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтүвшин, 3 дугаар байранд НХЖХТ-ийн багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Болдбаатар нар шалгарч, “Өргөмжлөл”, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.Мөн нэр бүхий 6 алба хаагч цагдаагийн газрын “Баярын бичиг”, 1 алба хаагч ЗТЯ-ын “Авто тээврийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнадсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна