ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР "ГАР БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭНД ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын эмэгтэй баг “Хүрэл медаль”, эрэгтэй баг хагас шигшээд шалгарлаа.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр Ховд аймаг дахь Цагдаагийн газар “Гутгаар байр”-ыг эзэлж, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Н.Сарангоо "Шилдэг тэгш тоглогч" боллоо.