/ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны А/42 дугаар тушаалаар хэсгийн төлөөлөгч нарын сургалт энэ оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд 3 хоногийн хугацаанд боллоо.

Энэ үеэр хэсгийн төлөөлөгч нарын мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, тэдний гэмт хэрэг, зөрчил илрүүлэх арга тактикийг сайжруулах, илрүүлэлтийг ахиулах зэрэгт чиглэсэн онолын болон дадлага сургалтуудыг зохион байгууллаа.

Мөн Улсын хэмжээнд явагдаж байгаа “Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ШШГГ-ын харъяа нээлттэй, хаалттай хорих 457 дугаар ангитай хамтран хийсэн зөвлөгөөнд хэсгийн төлөөлөгч нарыг оролцуулж, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна