/ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах, цол гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр боллоо. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны "цагдаагийн дэд хурандаа" цолоор 1, “цагдаагийн хошууч” цолоор 4, "цагдаагийн ахмад" цолоор 4, "цагдаагийн ахлах дэслэгч" цолоор 5, “цагдаагийн дэслэгч” цолоор 3  алба хаагч, дээд байгууллага, харъяа агентлаг болон аймаг орон нутгийн шагналаар нэр бүхий 18 алба хаагч тус тус шагнагдсаныг гардуулан өгөв.

Арга хэмжээнд аймгийн удирдлага, агентлагийн дарга нар, цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд, ахмадын ажилтнууд, алба хаагчид оролцсон юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна