/ 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ ТАСАГ, АЛБА ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ ТАСАГ, АЛБА ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Тус газар нь 2021 оны ажлаа дүгнэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган, ажлын гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо хошуучлан ажилласан дараах нэр бүхий алба хаагчдад шагнал гардуулав.

Хөдөлмөрийн_тэргүүний_алба_хаагч”-аар Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжав, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Ганбаяр, “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад З.Насанбат, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Сүхцэрэн, зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батсайхан, нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баянмөнх, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтансүх, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтанхуяг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Нямхүү, харуулын дарга, ахмад Ц.Мөнхбат, харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч З.Энхсайхан, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, “Шилдэг тасаг"-аар хошууч Э.Дашням захирагчтай Дотоодын цэргийн тусгай салбарын хамт олон тус тус шалгарав.

Мөн энэ үеэр ЦЕГ-ын даргын Б/1485 дугаар тушаалаар ЭСББ-ны эмч, цагдаагийн ахмад М.Мөнхтөгс, цагдаагийн ахмад Ц.Пүрэвхүү нарт “цагдаагийн хошууч” цол олгосныг гардуулан өгч, ЦЕГ-ын албад, Цагдаагийн газрын “Баярын бичиг”, “Талархал”-аар нэр бүхий 20 алба хаагч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймгийн Засаг_даргын Жуух бичиг, Хүндэт өргөмжлөлөөр 5 алба хаагч, МЗХ-ны “Цэргийн алдар” тэмдгээр 2 алба хаагчийг шагнаж, урамшууллаа.

Ажил, мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан, цол шагнадсан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж, нийт алба хаагч нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна