/ МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОРИГЛОЛОО

МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОРИГЛОЛОО

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол, эрсдэлийг багасгах зорилгоор Ховд аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хориглолоо.
Өвлийн улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн энэ цагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог боловч иргэд нууцаар мотоциклтой зорчих тохиолдол цөөнгүй гардаг.
Иймд иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлж халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн өвлийн улиралд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохгүй, захирамжийг мөрдөх шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна