/ Цаг үе үйл явдал / 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь 2020 оны ажлаа дүгнэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган, ажлын гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо хошуучилан ажилласан дараах нэр бүхий алба хаагчдад шагнал гардуулав.
"Хөдөлмөрийн_аварга_алба_хаагч”-аар Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ариунбат, багийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Элбэгдорж, "Ажил_мэргэжлийн_шилдэг_алба_хаагч”-аар Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Бэ-Очир, экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Түвшинбаяр, ЭСББ-ны эмч, цагдаагийн ахмад М.Мөнхтөгс, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Бат-Очир, Мянгад сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гэрэлчулуун, Ховд сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Еркинбек, ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баатарсүрэн, цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонболд, камерын цагдаа, цагдаагийн ахлагч Х.Хадыс, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Олзбаяр, шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэцогт, Дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин, ахлагч Ц.Амартүвшин,  "Шилдэг_тасаг"-аар цагдаагийн дэд хурандаа Ж.Батбуян даргатай "Нийтийн_хэв журам хамгаалах_тасгийн хамт олон тус тус шалгарав.
Мөн Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр 16 алба хаагч, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймгийн Засаг_даргатусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын шагналаар нэр бүхий 32 алба хаагчийг шагнаж, урамшууллаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна