/ ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан.
Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан.
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2021 оны 01 дүгээр 26-ны орой 22:00 цагт шуурхай хуралдаж, аймгийн мэргэжлийн анги байгууллагууд хамтран халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 43 хүнийг өнөөдөр /2021.01.27/ тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцаах үеийн хамгаалат, зохицуулалтыг зохион байгуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна