/ БААСАН ГАРАГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БААСАН ГАРАГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БААСАН ГАРАГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн “Б” согтуугааруулах ундааны зүйл хэрэглэн мотоцикл унаж яваад зам тээврийн осолд орж, амь насаа алдсан хэрэг цагдаагийн газарт бүртгэгдсэн.

Аймгийн Засаг даргын А/773 дугаартай захирамжаар мотоциклийн хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

Гэтэл иргэд малын бэлчээр, ахуй хэрэглээндээ мотоциклийг хэрэглэх түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байна.

Иймд иргэд та бүхэн мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж, хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна