/ ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТАЙВАН БАЙНА

ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТАЙВАН БАЙНА

ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТАЙВАН БАЙНА

Монгол Улсад шинэ коронавирус (COVID-19)-т халдварын анхны тохиодол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аймгийн хэмжээнд 24 хяналтын цэгт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн анги байгууллагын 154 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 12-ны 11:00 цагийн байдлаар хяналтын цэгүүдээр 465 тээврийн хэрэгсэл, 1181 хүн нэвтэрчээ.

Иргэд постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй, төр, засгийн шийдвэрийг биелүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна