/ ХОВД АЙМГААС ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 306 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1353 ИРГЭН ЗОРЧИЖ БАЙНА.

ХОВД АЙМГААС ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 306 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1353 ИРГЭН ЗОРЧИЖ БАЙНА.

ХОВД АЙМГААС ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 306 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1353 ИРГЭН ЗОРЧИЖ БАЙНА.
/2020.03.03/

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00-13:00 цагийн байдлаар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 241, аймгийн төв, сумын чиглэлд 65 тээврийн хэрэгсэл, 1353 иргэн замын хөдөлгөөнд зорчиж байна.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон түр 13 постод хяналтаар цагдаагийн 76 алба хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд жолооч, зорчигчдод 2 төрлийн гарын авлага 3000 ширхэгийг хэвлэн олшруулж, тараан өгч байна.
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэн, цаг агаарын таагүй нөхцөл байдалд хурдаа тохируулан явах, жолооч удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох үед 2 цаг тутам зогсож биеийн чилээгээ гаргаж амрах, өөрийн болон бусдын аюулгүй байдлаа ханган зорчино уу.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ, ХУРДАА ТОХИРУУЛАН ОРОЛЦОЦГООЁ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна