/ ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ 24 ЧИГЛЭЛД 48 АЛБА ХААГЧ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ 24 ЧИГЛЭЛД 48 АЛБА ХААГЧ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ 24 ЧИГЛЭЛД 48 АЛБА ХААГЧ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Жаргалант сумын нутаг дэвсгэрт 24 чиглэлд 48 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэв.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд гудамж, талбай, олон нийтийн газарт хяналт тавьж, 75 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2 зөрчил илрүүлэн, 7 зөрчлийг газар дээр нь засуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй 6 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн аймгийн Засаг даргын А/122 дугаартай захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, архи согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуй нэгжүүд 22:00 цагаас хойш ажиллахгүй байх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар яриа таниулга хийв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна