/ 2019 ОНЫ #ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, #ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 ОНЫ #ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, #ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 ОНЫ #ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, #ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ховд аймаг дахь цагдаагийн газар нь 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.
Хурлаар цагдаагийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын шалгуур, үзүүлэлтийг хангах Цагдаагийн ерөнхий газрын болон цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангаа орон нутгийн удирдлага, алба хаагч нартаа тайлагнав.
Хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, улиран одож буй 2019 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан дараах нэр бүхий алба хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгов.
#Хөдөлмөрийн_тэргүүний_алба_хаагч”-аар
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Лхагвадорж
Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Жамъяндорж
#Ажил_мэргэжлийн_шилдэг_алба_хаагч”-аар
Мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Абдулбек
Мөрдөгч (хэрэг бүртгэгч), цагдаагийн ахмад Д.Золзаяа
Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Эрдэнэ
Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Цэрэндулам
Холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтулга
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганбаатар
Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Дашбал
Харуулчин, ахлагч Т.Эрдэнэчулуун
Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Анхбаяр
Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч (Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн) Б.Бат-Оюун
Цагдаа, цагдаагийн ахлагч (Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн) Н.Отгоншар нарыг
#Шилдэг_хэсгийн_төлөөлөгч, цагдаа”-аар
Ховд сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Еркинбек
Буянт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ
"2019 оны #Шилдэг_тасаг"-аар цагдаагийн хошууч Ш.Сүхтулга даргатай #Мөрдөн_байцаах_тасгийн хамт олон шалгарав.
Цагдаагийн газрын даргын #Баярын_бичиг”-ээр
Ахлах мөрдөгч (Хэрэг бүртгэх тасаг), цагдаагийн дэд хурандаа Ц.Баасанхорол
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дэмчиг
Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Ариунзул
Дарви сум дахь хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар
Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ю.Баатар
Харуулчин, ахлагч Т.Бямбатулга
Мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнзаяа
Багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Элбэгдорж
Цагдаа (Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн), цагдаагийн ахлагч Т.Оюунболд
Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай нар шагнагдлаа.

Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шударга журам медаль" , Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жаргалант сум, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын шагналаар нэр бүхий алба хаагчдыг шагнаж, урамшуулан, тасаг албадаас ая дууны мэндчилгээг дэвшүүлэв .

Алба хаагч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна