/ “ЗҮҮН 5 СУМЫН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.”

“ЗҮҮН 5 СУМЫН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.”

“ЗҮҮН 5 СУМЫН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.”

Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газартай хамтран “Илрүүлэлт шийдвэрлэлт 2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд болон иргэдэд хууль сурталчлах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Дөргөн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, иргэдийн төлөөллийг оролцуулсан өдөрлөг, уулзалтыг Ховд сумын Улаан бураа багийн төв дээр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлагатай оролцсон иргэдийг шагнаж, оролцогчдын дундын "Бөхийн барилдаан"-ыг зохион байгуулсан бөгөөд 32 бөх хоорондоо хүч үзэн барилдаж, шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийг шагнаж, урамшуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна